СЭЛЭНГЭ: “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-01 08:47:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Энэ утгаараа Олон уУлсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хэд хэдэн шинэлэг ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, хүүхдүүдийг нэг хором ч атугаа утаснаас холдуулах, амьд харилцааг бий болгож, халуун дулаан хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Мандал сумын АДБ-ийн “Мөнгөн хараа” чуулгын уран бүтээлчид энэ сарын 27-ны өдөр “Буратино ба түүний нөхөд”, 29-ний өдөр Сайхан сумын Соёлын ордны уран бүтээлчид "Модон зам" хүүхдийн дуулалт жүжгээ аймгийн төвийн бяцхан хүүхдүүдэдээ үнэ төлбөргүй толилууллаа.

Аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн догио" чуулгынхны танхим дүүрэн үзэгч хүүхдүүдийн халуун алга ташил дор тоглосон уг жүжгийг хүүхдүүд талархан хүлээн авсан. 

Харин баярын энэ өдөр АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгын шинэ уран бүтээл "Ишигхэн ба түүний найзууд" хүүхдийн дуулалт жүжгээ үзэгч хүүхдүүдэдээ толилуулах гэж байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл Монгол хүн" үндэсний хөтөлбөр, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх "Эерэг хандлага-Эрүүл нийгэм", "Цаг гаргая" аяны хүрээнд зохион байгуулж буй спортын өдөрлөг төв талбайд болно.

Холбоотой мэдээ