Швейцарт энэ хавар ердийнхөөс 1.5 хэмээр дулаан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-05-30 16:20:37

БЕРН. /Swiss Info/. Швейцарт энэ хавар олон жилийн дунджаас Цельсийн 1.5 хэмээр дулаан байсан талаар цаг уурчид мэдээлжээ.


“SRF” телевизээр мэдээлснээр, тус улсын өмнөд нутгаар 1961-1990 оны дунджаас Цельсийн 2 хэмээр дулаан байжээ. Ялангуяа гуравдугаар сард онцгой дулаарч, дунджаас 3 орчим хэмээр дулаан өдрүүд үргэлжилжээ. Гуравдугаар сарын 13-нд Базель хотод 23.4 хэмд хүрч дулаарсан нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна.  


Альпийн нурууны хойд хэсгээр энэ хавар ерөнхийдөө үүлэрхэг, бороо хур ихтэй, бүрхэг байсан байна. Үүний зэрэгцээ Швейцарын төв, зүүн нутгаар сүүлийн хэдэн 10 жилд үзэгдээгүй их бороо оржээ. Тухайлбал, Гларус хотод хаврын улиралд хамгийн их буюу 500 мм хур тунадас унасан байна. 


Харин өмнөд нутгийн Тичина мужийн Лугано зэрэг хотуудад хэт хуурайшилттай байв. “SRF Meteo” телевизийн “SRF Meteo” цаг уурын нэвтрүүлгийн мэргэжилтнүүд энэ зуны цаг агаарын найдвартай урьдчилсан мэдээг зургаадугаар сарын эцэс, долоодугаар сарын эхээр л гаргах боломжтой гэж мэдээлжээ. 



Холбоотой мэдээ