ХЭНТИЙ: "Эхийн алдар" одонгоор 281 ээж энгэрээ мялаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-30 11:37:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жил Хэнтий аймгаас 281 ээж "Эхийн алдар" одон авахаас нэгдүгээр одонгоор 23, хоёрдугаар одонгоор 258 эх энгэрээ мялаана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Эхийн алдар" одон гардуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жилээс Эхийн алдар одонг аймгийн төвд гардуулж эхэлсэн бол энэ удаад сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгөхөөр шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ