ЗАВХАН: Аялагчдын тоо жил бүр нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн байна. 2018-2022 онд жил бүр хоёр дахин нэмэгдэж нийт 230107 аялагч, жуулчин ирсэн байна.
Харин 2022 онд 830 гадаадын аялагч ирсэн байна. Тухайлбал 2015 онд тус аймагт дотоодын 4848, гадаадын 340 аялагч иржээ.
Харин 2019 онд 5388 гадаадын жуулчин, 44598 дотоодын аялагч иржээ. 2020 онд цар тахлын улмаас аялагч, жуулчдын тоо буурч, 2021 онд нийт 41397 аялагч, жуулчид ирж, 2022 онд нийт 55852 жуулчин, аялагчид Завхан аймгийг зорин иржээ.
Өнөөдрийн
байдлаар тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 46
байгууллага байна. Үүний 21 нь жуулчдыг
хүлээн авах, байрлуулах жуулчны бааз, харин амрагч,
аялагчдад эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг рашаан сувилал найм,
стандартын шаардлага хангасан зочид буудал дөрөв, дэн буудал 33, гэр буудал 17, хоёр тур
оператор ажиллаж байна. Жил бүрийн эцэст
дээрх судалгаа, тоо өөрчлөгддөг. Аялал жуулчлалын салбарт 794 хүн
ажиллаж байгаа ба эдгээр ажилчид нь улирлын чанартай ба жилийн дөрвөн улирал
ажиллаж байна.
Завхан аймаг байгаль орчин,
аялал жуулчлалын салбарыг тууштай хөгжүүлэхийн тулд томоохон ажлыг хийж буй.
Энэ нь Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт
газрын менежментийг хийсэн. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар “Хар нуур-Үндэсний парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл нь
хийгдсэн. Үүнийг хариуцах, хамгаалалтын захиргаатай болох, төслийг ажил хэрэг болгох шаардлагатай байгаа гэв. Ташрамд аялал
жуулчлалыг хөгжүүлснээр хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшлэх, малчдын
өрхийн орлого нэмэгдэх, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.