ДУНДГОВЬ: ХУРДАН системийг нэвтрүүлсэн 9 дэх аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-24 16:47:19
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс, цахимаар, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН" цэгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Дундговь аймагт боллоо.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, төрийн албан хаагчид, иргэд оролцсон.


No description available.

Дундговь аймгийн хувьд аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Монгол шуудан ХК, Бизнес хөгжлийн төв гэсэн 4 байршилд ХУРДАН цэг  ажиллаж байгаа ба тус системийг аймагтаа нэвтрүүлж, нээлтээ хийсэн 9 дэх аймаг болж байна.

Тус системийг нэвтрүүлснээр технологийн тусламжтай цомхон чадварлаг бүтцээр төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ба энэ нь маш том өөрчлөлтийн эхлэл болно гэдгийг ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл онцолсон.


No description available.

Өнөөдрийн байдлаар ХУРДАН системээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн авах, тээврийн хэрэгслийн болон газар ашиглалтын татвар төлөх, компани байгуулах, эмчийн цаг авах зэрэг 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх боломжтой бөгөөд цаашид 2023 оны эцсээр үйлчилгээний тоо 785 болж, 2024 онд Дундговь аймгийн 15 суманд тус үйлчилгээ нэвтрэх ажээ.

 No description available.



No description available.


No description available.







Холбоотой мэдээ