ӨВӨРХАНГАЙ: QR код уншуулан эмнэлгийн мэдээлэлтэй танилцаж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-23 12:38:01

Арвайхээр /МОНЦАМЭ/. Иргэд өөрсдийн үйлчлүүлдэг эмнэлгийн QR кодыг гар утасныхаа камераар уншуулан тухайн эмнэлгийн мэдээлэлтэй танилцах боломжийг МАСАМ II төслөөс бүрдүүлж байна.

Тодруулбал, үйлчлүүлж буй эмнэлгийнхээ хаалганд хэвлэж наасан QR кодыг гар утасныхаа камераар уншуулан дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна, санал гомдлоо илгээх, үнэлгээ өгөх, сэтгэл ханамжийн судалгаа бөглөх боломжтой юм.

Одоогоор аймгийн БОЭТ болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдийн хаалганд QR кодыг наагаад байна. Мөн “Эх нутаг - Хөгжил төв ТББ-аас дээрх мэдээлэл өгөх, хэрэглээнд нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулж, 300 гаруй иргэнийг хамрууллаа.



МАСАМ II буюу "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслөөс орон нутагтаа хэрэгжих улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд цахимаар санал өгөх аргачлалыг өнгөрөгч сард иргэдэд танилцуулж,  Арвайхээр сумын 900 гаруй иргэн санал өгсөн байна.

Public investment буюу төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшныг гар утсандаа суулгаснаар жил бүрийн 4 дүгээр сарын 1-10 өдрүүдэд саналаа өгөх боломжтой.

 

Холбоотой мэдээ