2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий логог танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-19 16:35:02

ЛОС-АНЖЕЛЕС. /FIFA/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) логог танилцуулжээ. 


Энэхүү логод ДАШТ зохиогдох оныг болон Алтан цомыг анх удаа бодит байдлаар дүрсэлсэн байна. ДАШТ-ийг зохион байгуулах АНУ, Канад, Мексикийн 16 хот тус бүрийн логог удахгүй олон нийтэд танилцуулна гэж FIFA мэдэгджээ.

Лос-Анжелес хотын Гриффитын одон орон судлалын төвд болсон энэхүү танилцуулгын арга хэмжээнд FIFA-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино, Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын цомыг хоёр удаа өргөсөн домогт Роналдо, Мексикийн шигшээ багийн хаалгач асан Хорхе Кампос, Канадын шигшээ багийн хаалгач асан Крейг Форрест, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн хошой аварга болсон Карли Ллойд нар оролцжээ.


2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик улсуудад болох бөгөөд хөл бөмбөгийн түүхэнд анх удаа 48 орны шигшээ баг оролцоно.

Холбоотой мэдээ