БАЯН-ӨЛГИЙ: Морьт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Өлгий хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-18 15:36:52

Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний үндэсний спортын төрлүүдийн нэг болох морьт барилдаан /аударыспах/-ы IV Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын эхний 7 хоногт Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болно.

Уг тэмцээнийг манай улсын Биеийн тамир, спортын үндэсний хороо, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Дэлхийн морьт барилдааны холбоо, Монголын көкпар, аударыспах, тенге или спортын холбоо, Казахстаны морьт барилдааны холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Турк, Унгар, Казахстан Киргиз, Азербайжан, Тажикистан зэрэг дэхийн 11 улсаас тамирчид ирж, 60, 70, 80, 90, 90+ жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

“Аударыспах” буюу морьт барилдаан нь эрчүүд морин дээр барилдаж, нэг нэгнээ түлхэн унагааснаар ялагч нь тодордог казахын ард түмний морин спортын нэг төрөл юм.  

Холбоотой мэдээ