Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патент гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-27 16:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 27-нд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулав.


Консулын патентыг гардуулах үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.


Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши муж хамаарагддаг аж. 

Холбоотой мэдээ