Дарьганга сумын дахин сонгууль хойшлогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн ИТХ-ын 3-р тойрог буюу Дарьганга суманд шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль явагдахаар болсон. Дахин сонгууль энэ сарын 25-ны өдөр болох байсан ч хугацааг хойшлуулах тухай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж ирүүлжээ.
Уг зөвлөмжинд зөвхөн Дарьганга суманд явагдах дахин сонгуульд ашиглах санал тоолох хуудсыг үйлдвэрлэх, саналын хар машиныг зөөвөрлөх боломж байхгүй байна гэжээ. Тиймээс аймгийн сонгуулийн хороо яаралтай хуралдаж 2016 оны 09 сарын 5-ны өдрийн 26 тоот тогтоолыг гарган дахин сонгуулийг 2016 оны 10 сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай зэрэг явуулахаар болсон тухай Аймгийн сонгуулийн хорооны дарга Г. Адъяа мэдээллээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын 3-р тойргийн дахин сонгуульд МАН-ас Занын Энхтөр, АН-аас Паламын Мөнхжаргал нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2016 оны 9 сарын 27-нд олгоно. Сонгуулийн сурталчилгаа сонгуулийн хуулийн дагуу 18 хоног үргэлжилнэ.
Т. Одончимэг