Р.Дутерте Америкийн Ерөнхийлөгчөөс уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-07 10:36:38

ВЬЕНТЬЯН. /KAZINFORM/. АНУ-ыг болон тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мягмар гарагт уучлалт гуйжээ.  Р.Дутертегийн энэ бүдүүлэг үйлдлийн улмаас Б.Обама түүнтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалсан юм.

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Лаос руу явахынх нь өмнө сэтгүүлчид Р.Дутерте-д хандан “Филиппинд мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын явцад шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг хөнөөж байгаа асуудлыг Америкийн удирдагч хөндвөл та хэрхэн хариулах вэ?” гэж асуусан юм.

Р.Дутерте хариулахдаа “би чамайг АСЕАН-ы форумын үеэр “гичийний зулзага” гэж хараана” гэж хэлжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ