СЭЛЭНГЭ: Хугацаат цэргийн албаны татлага зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-19 11:24:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хугацаат цэргийн албаны татлага зохион байгуулах тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/79 тоот захирамж гарчээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболдоос тодрууллаа.

”Сэлэнгэ аймгийн хэмжээнд цэрэг татлагыг 2023 оны 4 дүгээр сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагын зарлан дуудах хуудсыг тараасан байгаа. Иймээс цэргийн насны залуусыг цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Цэрэг татлагыг Мандал, Сайхан, Сүхбаатар гэсэн 3 бүсэд зохион байгуулна” хэмээв.  


Энэ удаагийн цэрэг татлагад 1997-2005 оны хооронд төрсөн цэргийн насны залуучууд хамрагдах бөгөөд дуудсан цагт, цэрэг татлагын байранд өөрийн биеэр ирэх юм.

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд ЭМТ-д цусны ерөнхий, биохимийн /сахар, алат, асат, кретенин, мочевин, элэгний ВС вирус/ ДОХ, тэмбүүгийн шинжилгээг өгч, хариуг нь үзлэгт орох өдрөө биедээ авч ирэхийг анхаарууллаа.

Харин шинжилгээ хийлгээгүй бол үзлэгт хамруулахгүй ажээ.


Түүнчлэн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн заасан газар, тогтоосон цагт цэрэг татлагын байрт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж үзэж Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.

Холбоотой мэдээ