СҮХБААТАР: Цаг агаарт зориудаар нөлөөлж цас орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-14 09:53:25

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хуурайшилтаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр Түвшинширээ, Баяндэлгэр суманд дөрвөн пуужин харвасан бөгөөд тус сумдад 2 мм-ийн бороо орж, үргэлжлэн цас орж байна.  


Мөн нутгийн баруун болон баруун хойд талын сумдаас цасан шуурга шуурч байгаа талаар УЦУОШТ-өөс мэдээллээ. Уг цасан шуурга өнөөдөр 15.00 цаг хүртэл үргэлжилж, 15 цагаас хойш нутгийн зүүн хэсгээр буюу Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд орж шөнөдөө тогтоно гэв.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх "Шарга-2" экспедизийнхэн өнөөдөр Асгат, Халзан суманд мөн пуужин харвах аж.

Холбоотой мэдээ