ГОВЬ-АЛТАЙ: Хоёрдугаар сургууль "Итгэлтэй утас"-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-07 15:10:20

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль "Итгэлтэй утас"-тай боллоо.


Монголын цахилгаа холбоо ХК-ийн Говь-Алтай аймгийн Холбооны газар нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих, гар утасгүй, гар утасны нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах “Итгэлтэй утас” таксафоныг аймгийн төв Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд суурилууллаа.


Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү утсыг суурилуулсан байна.

"Хүүхдийн төлөө санал санаачилгыг уг сургуулийн 1986,1988 оны төгсөгчид дэмжиж, хамтран ажиллалаа. Эцэг эхчүүд та бүхэн 70804802 дугаараас дуудлага ирвэл таны хүүхэд сургуулийн итгэлтэй утаснаас залгаж байна гэсэн үг юм. Та таслалгүй аваарай" хэмээн Говь-Алтай аймгийн Холбооны газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ