Ном бүтээгчид, хүүхэд залуучуудын уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-05 17:21:40

Увс аймагт Номын сангийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд олон арван үйл ажиллагаа зохион явагдаж байна.

Үүний нэг нь Увс аймагтаа ажиллаж, амьдарч байгаа ахмад, дунд, залуу үеийн ном бүтээгчдийн уулзалт байлаа. Энэхүү уулзалтад ахмад үеийг төлөөлөн СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Б.Норов, ахмад сэтгүүлч Ж.Доожав, З.Батжаргал нар хүрэлцэн ирсэн бол дунд үеийн төлөөлөл болж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, доктор И.Ганболд, залуу үеийг төлөөлж “Увсын өнгө” сонины эрхлэгч Б.Батхүү, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн багш Ч.Ганзориг нар хүрэлцэн ирсэн юм.

Ном бүтээгчид маань өөрсдийнхөө хийж бүтээсэн ном зохиолын талаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон ХДС, Улаангом колитехник коллежийн оюутан залуучуудад танилцуулж, харилцан ярилцлаа.

Хүүхэд хөгшидгүй компьютер, гар утас, зурагтад “дурлаж”, нэг ёсондоо “дэлгэцийн дон”-д өртөж байгаа энэ үед номтой нөхөрлөхийн ач тусыг залуу хойч үедээ захиж сургаж байгаа нь үнэнхүү нүдээ олсон ажил боллоо хэмээн зарим оролцогчид онцолсон юм.

Увс аймаг Б.Батхүү

  

Холбоотой мэдээ