Залилах гэмт хэрэг ихэсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-03 13:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдэж, 5.02 хувиар нэмэгджээ.


Үүнээс хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар багассан бол залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлд 1808 гэмт хэрэг бүртгэгдсэнээс олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин нэмэгдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Түүнчлэн, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ. 

Холбоотой мэдээ