Хятадын тэрбумтан 325 сая доллароор нисэх онгоц худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-05 13:05:59

БЭЭЖИН. /АР/. Хятадын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн тэрбумтан тансаг зэрэглэлийн “Боинг-787” нисэх онгоцыг /Boeing 787 Dreamliner/ 325 сая доллароор худалдан авчээ.

Тэрбээр энэ онгоцыг агаарын үзүүлэх тоглолтод оролцсоных нь дараахан худалдан авсан гэнэ.

200 хав.дөр.км талбай бүхий энэ онгоцыг яг л таван одтой зочид буудал шиг засварлаж тохижуулсан байна. Зочны, гал тогтооны, унтлагын болон тэр ч байтугай эрүүл мэндийн үзлэгийн өрөө гарган тохижуулснаар уг онгоц аялахад маш тав тухтай болжээ. 

Онгоцны тавилгуудыг онцгой хөнгөн болон хатуу материалаар хийжээ. Ингэж шинээр тоноглоход 100 сая доллар зарцуулсан байна.

Boeing 787 бол өргөн салонтай, хоёр хөдөлгүүртэй дуунаас хурдан онгоц бөгөөд Dreamliner загвар нь өмнөх загваруудаас илүү хэмнэлттэй, нийлэг материалуудыг илүү ихээр ашиглан хийсэн нисэх онгоц ажээ. 

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ