ХОВД: Төл бойжилт дунджаар 92.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-31 14:52:55

Жаргалант /МОНЦАМЭ/. Хаваржилтын төлөв байдлын талаарх мэдээллийг өнөөдөр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тодрууллаа.

 

Нутгийн ихэнх хэсгээр хаваржилтын нөхцөл байдал хэвийн байна. Одоогийн байдлаар тус аймагт нийт 3463.7 мянган мал хаваржиж байна.

 

3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 43480 толгой мал хорогдсон дүн мэдээ гарчээ. Энэ нь аймгийн нийт малын 1.3 хувийг эзэлж байна. 

 

Аймгийн хэмжээнд нийт 1405.5 мянган хээлтэгч мал төллөхөөс одоогоор 262.1 мянган толгой мал төллөж, мал төллөлтийн хувь 18.7 байна.

 

Гарсан нийт төлөөс  243.2 мянган толгой нь бойжиж, төл бойжилт дунджаар 92.8 хувьтай буйӨөрөөр хэлбэл, төл малын хорогдол нийт 18880 толгой байна. Мөн 20081 толгой мал хээл хаясан дүн мэдээ нэгтгэгджээ.

           

Аймаг, сумын аюулгүйн нөөцөөс нийт 966.1 тн өвс, 785.4 тн тэжээлийг зарцуулсан. Одоо 62.1 тонн өвс, 69.7 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.


Өнөөдөр болон маргааш у
улархаг нутаг болон Алтайн өвөр говь, зарим газраар бага зэргийн  хур тунадас, цас орж, шуурга шуурна



Холбоотой мэдээ