ОРХОН: Орон нутгийн төсвийн 73 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-31 12:45:50
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн хөрөнгөөр шинэ ажил хийхгүй харин өнгөрсөн онд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, Зэст багт Багийн нэгдсэн байр болон Авто вокзалын барилга, ерөнхий боловсролын VIII сургуулийн өргөтгөл,  III сургуулийн шинэ барилгыг үргэлжлүүлж барина.

Харин орон нутгийн төсвийн 73 тэрбум төгрөгөөр урсгал засвар болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Үүнээс 1.3 тэрбум төгрөгөөр “Уран эгшиг” хөгжмийн сургуулийн спорт заал, Танил зах орчмын авто зам, аймгийн төв хэсгийг тойрсон 8,4 км дугуйн зам шинээр барина. Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар Цагаанчулуут багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Номын өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлыг энэ онд дуусгана. 

Холбоотой мэдээ