Цаг агаарын мэдээг тухай бүрд нь шууд авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-31 11:20:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй KFW төслийн санхүүжилтээр цаг уурын дөрвөн ширхэг дэд станцыг БОАЖЯ хүлээн авлаа.


Финланд Улсын VAISALA брэндийн албан ёсны дистрибьютор “Ачсвс” ХХК дэд станцуудыг нийлүүлснийг Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймагт хүлээлгэж өгөх юм.


Дэд станцын тусламжтайгаар цаг агаарын мэдээ, хур тунадасны хэмжээг өмнө нь хоёр секундын дараа авдаг байсан бол одоо шууд тухай бүрд нь /realtime/ авах боломж бүрдэж байгаа аж. 


Холбоотой мэдээ