ХӨВСГӨЛ: Барут хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид Мөрөн хотод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-27 12:37:56

Мөрөн   /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ХБНГУ-ын Барут Марк хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.

Тус улсын Барут Марк хот Хөвсгөл аймагтай 11 дэх жилдээ хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал, Мөрөн хотод түргэн тусламжийн автомашин, галын автомашин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж хамтран ажиллаж ирсэн юм.


“Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, бохир усны цэвэрлэх байгууламжийг сайжруулах зэрэг асуудлаар мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь танилцах бөгөөд цаашид ч орон нутагт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана” гэдгийг Барут Марк хотын Засаг дарга Петер Илк онцолж байлаа.


Багийн бүрэлдэхүүнд Барут Марк хотын усны байгууламжийн захирал Франк Циерат, тус хотын хөгжлийн бодлогын зохицуулагч Карстен Виттке, Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн технологич Др. Проф. Иенс Новак, Марк хотын мэргэжилтэн Штефан Ниетче, Халаалтын системийн инженер Томми Шмиедддэкэ  зэрэг албаны хүмүүс хүрэлцэн иржээ.

 

 

 

Холбоотой мэдээ