Филиппинд дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-03 11:17:57

МАНИЛА. /TASS/. Филиппиний өмнөд нутгийн Давао хотын шөнийн захад хүчтэй дэлбэрэлт болжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, тус улсын Минданао арлын хамгийн том хот болох Давао хотын худалдааны томоохон гудамжинд урьд шөнө болсон дэлбэрэлтийн улмаас 14 хүн амиа алдаж, 60 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.. Дэлбэрэлт болох үед хөл хөдөлгөөн ихтэй байжээ.

Родриго Дутерте энэ оны зургадугаар сард ерөнхийлөгч болохоосоо өмнө тус хотын даргаар ажиллаж байсан юм.

Дутерте ерөнхийлөгч болсноосоо хойш Давао хотод хэд хэдэн удаа очжээ. Тэрбээр баасан гарагт ч мөн тус хотод байсан аж.

Цагдаа нар дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Г.Доржханд

Холбоотой мэдээ