Э.Макрон: Тэтгэврийн шинэчлэлийг оны эцэс гэхэд хэрэгжүүлэх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-23 11:13:34

ПАРИС. /France24/. Францад маргаан дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэл нь хүн ам зүйн байдал өөрчлөгдөж байгаа нөхцөлд тэтгэврийн тогтолцоог ойрын жилүүдэд тэнцвэржүүлэхэд "шаардлагатай" гэж Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдлээ.


Тэрбээр лхагва гарагт тэтгэврийн шинэчлэлийн талаар телевизэд ярилцлага өгчээ. 


“Бид удаан хүлээх тусам байдал улам дордоно” гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн байна. Түүний Засгийн газар олон нийтийг, тэр байтугай олон эдийн засагчийг шинэчлэл хийх шаардлагатай гэдэгт ятгаж чадаагүй юм.


“Энэхүү шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай, үүнд би таатай хандахгүй байгаа, миний хувьд ийм шинэчлэлийг хийхгүй байхыг илүүд үзэх байсан” гэж Э.Макрон хэлээд, шинэчлэлийг 2023 оны эцэс гэхэд хэрэгжүүлэхийг уриалжээ.


Тэтгэврийн насныхан болон ахмад ажилтнуудын дэмжлэгийг хамгийн их хүлээдэг Э.Макроны хэлснээр, энэ өөрчлөлтийг хийснээр 1.8 сая тэтгэвэр авагчийн “тэтгэвэр жилд дунджаар 600 еврогоор нэмэгдэж эхлэх” юм байна.



Холбоотой мэдээ