СЭЛЭНГЭ: Нийт суурин хүн амын 1058 нь казах үндэстэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Казах
түмэн жил бүрийн 3
дугаар сарын 22-ны өдрийг "Наурыз" буюу "Нарны баяр",
өвлийг өнтэй давсны баяр хэмээн үндэстний хэмжээнд тэмдэглэн ирсэн түүхтэй.
Энэхүү
түүхт өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймагт амьдарч байгаа казах иргэдийн талаар
сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.
2023
оны 3-р сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 0.98
хувь буюу 1058 нь казах үндэстэн байна. Эдгээрийн 52.7 хувь нь эрэгтэй, 47.3
хувь нь эмэгтэй ажээ.
Сэлэнгэ аймагт оршин суугаа
казах иргэдийг сумдаар авч үзвэл, хамгийн олон иргэн суурьшин амьдарч байгаа
сум бол Мандал юм. Энд 417 казах иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд
сумын нийт хүн амын
1.5 хувийг эзэлдэг
аж. Эдгээрээс 14 хүртэлх насны 122 хүүхэд, 15-54 насны 243, 55-аас дээш насны 52 иргэн аж
төрж байна.
Харин
Хүдэр суманд хамгийн цөөн буюу 2 иргэн амьдарч байгаа ажээ.
Тэгвэл
аймгийн төв Сүхбаатар суманд 60 иргэн ажиллаж, амьдарч
байна гэсэн статистик тоон судалгаа байна.