ДУНДГОВЬ: Монгол цэргийн өдөрт зориулсан спортын тэмцээнд 150 гаруй алба хаагч өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн өдрийг угтан спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулж, аймгийн ЗДТГ, УБХ, БОАГ, Зэвсэгт хүчний 278 дугаар салбар болон хууль сахиулах байгууллагууд оролцлоо.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хурлаас Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, анхны ялалтын тугийг мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
Харин 2011 онд Монгол Улсын Их хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчилсөн байна.
Тэмцээнд оролцсон найман багийн 150 гаруй алба хаагч дартс, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, буудлага гэсэн 6 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.
төрөл |
байр |
эмэгтэй баг |
эрэгтэй баг |
Сагсан бөмбөг |
I |
Онцгой байдлын газар |
Онцгой байдлын газар |
II |
Зэвсэгт хүчний 278-р салбар |
Цагдаагийн газар |
|
III |
Аймгийн ЗДТГ |
Зэвсэгт хүчний 278-р салбар |
|
Гар бөмбөг |
I |
Зэвсэгт хүчний 278-р салбар |
Онцгой байдлын газар |
II |
Онцгой байдлын газар |
Цагдаагийн газар |
|
III |
Цагдаагийн газар |
Аймгийн ЗДТГ |
|
Ширээний теннис |
I |
С.Даваасүрэн |
Р.Цэрэндорж |
II |
Н.Долгорсүрэн |
Г.Шинэбат |
|
III |
Э.Булган |
Н.Бат-Эрдэнэ |
|
Хийн урт буу |
I |
П.Мөнхчимэг /ШШГГ |
Ахлах ахлагч Э.Сугарцог /ОБГ |
II |
Б.Хандмаа /аймгийн ЗДТГ |
Г.Мөнхбат/ Шүүх |
|
III |
Б.Мөнхчимэг /Цагдаагийн газар |
Д.Лхагва-очир/Тагнуулын хэлтэс |
|
Дартс |
I |
Татварын хэлтэс, Тагнуулын хэлтсийн хамтарсан баг |
|
II |
ШШГГ, Шүүхийн шинжилгээний хэлтсийн хамтарсан баг |
||
III |
БОАЖГ, УБХ-ийн |
||
Олс таталт |
I |
Онцгой байдлын газар |
|
II |
Цагдаагийн газар |
||
III |
ШШГГ, Шүүхийн шинжилгээний хэлтсийн хамтарсан баг |
||
Хийн гар буу |
I |
дэд хурандаа Д.Ганболд /Зэвсэгт хүчний 278 дугаар салбар |
|
II |
дэд хурандаа Б.Мөнхбат /Цагдаагийн газар |
||
III |
дэд хурандаа Ө.Ганжууржав |