Венесуэлд хэдэн зуун мянган хүн жагсаал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-02 15:16:41

КАРАКАС. /ВВС/. Өчигдөр Венесуэлийн нийслэл Каракас хотод Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигч болон эсэргүүцэгч хэдэн зуун мянган хүн жагсаал цуглаанд оролцсон байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон хамгийн том жагсаалд оролцсон сөрөг хүчний талыг баримтлагчид Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж байв.

Венесуэлийн эдийн засгийг хямралд оруулсан, мөн өөрийнх нь төрийн эрхийг барих хугацааг богиносгох талаар санал асуулгыг явуулахыг СЕХ-нд нөлөөлөн хойшлуулсан гэж тэд Мадурог буруушаан шүүмжилж байна.

Харин Мадурог дэмжин жагссан хэдэн мянган хүн "төрийн эргэлт хийхээр завдаж байна" гэж сөрөг хүчнийхнийг буруутгажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ