ХӨВСГӨЛ: “Холын цагаан манан” киног бодит амьдралаас сэдэвлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-14 14:38:18

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ойд зориулсан “Холын цагаан манан” уран сайхны киноны нээлтээ хийлээ. Тус киноны зохиолыг СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, киноны зөвлөхөөр УГЗ найруулагч Ч.Найдандорж ажиллажээ.



“Холын цагаан манан” киног бодит амьдралаас сэдэвлэн бичсэн бөгөөд эрүүл мэндийн салбарынхны амьдралд тохиолддог зовлон жаргал, баяр гунигийг үзүүлэхийг зорьсон гэдгийг Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал хэлж байлаа.


Киноны зураг авалтыг Хөвсгөл аймагт хийж голд дүрд МУГЖ  Б.Золбоот, МУСТА С.Болормаа, Ц.Ганзориг, жүжигчин С.Хонгорхүү, У.Учрал болон Хөвсгөлийн эмч нар  тоглосон байна.

 

Холбоотой мэдээ