ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны зээлийг нотлон шинжлэх ээлжит сонсгол эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар
сарын 13-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: ХЗДХЯ-нд: “Шүүх шинжилгээний хууль” шинэчлэгдэн хэрэгжиж буйтай холбоотойгоор “Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг,
хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг Монгол, БНСУ-ын мэргэжилтнүүд зохион
байгуулна. Утас:8005-8886.
09.00 цагт: МҮХАҮТ-нд: СЗХ-ноос ТОП-100
ААН-үүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан “Санхүүжилт татах боломж, тогтвортой санхүү
болон ногоон бонд” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ТОП ААН-үүдийн төлөөлөл оролцоно. Утас:
9119-7636
-Төрийн ордонд: Монгол
Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн,
зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг
шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсголыг эхлүүлнэ.
10.00
цагт: ЗХЖШ-аас
"Монгол
цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 102 жилийн ойд зориулсан "Дайчин алдрын
замаар" 12 км-ын явган аяллыг Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулиас Хужирбулангийн чиглэлд зохион
байгуулна.
11.30 цагт: Монголын
Хүүхдийн ордон: “Мэлхий
гүнж” хүүхдийн театрын жүжгийн талаар
хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас:
8030-3303, 8616-7066 11-333-666.
10.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: БОАЖЯ-нд иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол,
саналд тайлбар, мэдээлэл өгнө. Утас: 8803-8882.
11.00 цагт: “ЗМ”
сонины Үндэсний мэдээллийн төвд: Өвөрхангай
аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид уул уурхайн компанид олгосон лицензээс
үүдэн амьдрах боломжгүй болж байгаа талаар
мэдээлж, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж буй талаар мэдээлнэ.
12.00 цагт: ШӨХТГ-аас
хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар
хэвлэлийн бага хурал хийнэ.