ХӨВСГӨЛ: Мөсний баяраар үндэсний хувцас шалгаруулах уралдааныг хамгийн их сонирхож байлаа

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-03-03 16:58:27

Хатгал  /МОНЦАМЭ/. "Хөх сувд" мөсний баярын үеэр монгол үндэсний хувцсыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой зохион байгуулсан “Өвлийн гоёл-2023” уралдааныг баярт ирсэн иргэд хамгийн их сонирхож байлаа.

Уралдаанд Архангай, Хөвсгөл, Төв аймгийн 13 сум, нийслэлийн 4 дүүргийн  50 оролцогч, Америк, Тайланд, Солонгос улсын иргэн 3 хүн, нийт 53 хүн оролцлоо.