Вакцин тээвэрлэх зориулалтын автомашин машинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2016-09-01 11:59:40

ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй Хөдөө Аж Ахуйн Маркетинг төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол орны цаг уур, дэд бүтцийн онцлогт тохирсон, вакцин тээвэрлэх тусгай тоноглол бүхий туулах чадвар сайтай /4х4/ хөргүүртэй Kia Bongo /K2700/ загварын 5 ширхэг автомашиныг 5 аймагт хүлээлгэн өглөө.

Тус автомашинууд нь J2 энгийн хөдөлгүүртэй тул түлшний чанар голохгүй, өвлийн нөхцөлд асалт хурдан, түлш бага зарцуулдаг, мосттой буюу 4х4 хөтлөгчтэй, чингэлэгтээ +20 хэмээс -20 хэмийг хадгалах давуу талтай бөгөөд Завхан, Баянхонгор, Говь Алтай, Хөвсгөл, Архангай аймгуудад малын вакциныг алслагдсан сумдад стандартын дагуу тээвэрлэн хүргэх үйлчилгээнд ашиглах юм.

Дээрх автомашинуудыг нийлүүлсэн Киа Моторс Монгол ХХК дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Киа Моторс Корпорацийн 3S зэрэглэлийн албан ёсны дистрибьютор бөгөөд энгийнээс спорт, дээд зэрэглэл хүртэлх 10 гаруй төрлийн суудлын автомашин болон бага даацын ачааны автомашинуудыг төрөл бүрийн тусгай тоноглолтойгоор нийлүүлэхийн зэрэгцээ баталгаат хугацааны болон түүний дараах засвар үйлчилгээг үзүүлэх, сэлбэг нийлүүлэх онцгой эрхт төлөөлөгч юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ