Сонгуульд нэр дэвшигчдийн бичиг баримт бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-01 10:31:28

Сонгуулийн тухай хуулийн 54,1 д заасны дагуу энэ оны 8 сарын 25-наас улс төрийн намууд Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн баримт  бичиг бүрдүүлж эхэллээ.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн хугацаанд дуусгана гэж заажээ.

Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлснээр “Өнөөдрийн байдлаар улс төрийн намууд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг гаргаж, сумдын Сонгуулийн хороонд хүргэх ажил явагдаж байна” гэв.

Сумдын ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуульд улс төрийн намууд  нэр дэвшигчдээ судалж, баримт бичгийг нь бүрдүүлж  сонгуулийн хороодод хүргүүлэх ажил энэ оны 9 сарын 5- наас дуусгавар болох юм байна. 

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ