Завхан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-01 01:02:06

Завхан аймаг эрчим хүчээ улирлын чанартай дотооддоо үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Тодруулбал Завханы эрчим хүчний түгээх сүлжээний ашиглалтад нийт 110 кВ-ын дэд станц хоёр иж бүрдэл, агаарын шугам 253,5км, 6-10 кВ-ын дэд станц 153,06 иж бүрдэл ашиглагдаж байна. Дамжуулах үйлчилгээний хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчнээс цахилгаан эрчим хүчийг “Тэлмэн” 110/35/10 кВ, “Улиастай” 110/35/10 кВ, салбар сумдууд болон Говь-Алтай аймагт ЦЭХ-ийг дамжуулж байгаа юм. Мөн эрчим хүчээ гаднаас биш дотооддоо ч үйлдвэрлэж эхлээд таван жил болж байна. Тухайлбал “Богдын гол УЦС” ХХК / Галуутай-Хүнгүйн УЦС, Дизель цахилгаан станц, Богдын гол УЦС/, “Тосонцэнгэл УЦС”ХХК-иуд эрчим хүчээ зуны улиралд дотооддоо үйлдвэрлэж байна.

Дашрамд олон улсын байгууллагын санхүүжилтээр аймгийн төвийн зургаан багийн айл өрхүүдийн цахилгаан дамжуулах шугамын шинэчлэлтийг өнгөрсөн жил бүрэн хийжээ.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ