Нүүдлийн үзэсгэлэнг Төв аймагт нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-09 07:31:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Арт галерей нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй уран зургийн нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт Төв аймгийн музейд энэ сарын 8-нд боллоо.

 

Нүүдлийн үзэсгэлэнд тус галерейтэй хамтран ажилладаг уран бүтээлчид болон Төв аймгийн нэрт зураач МУУГЗ Н.Адъяабазарын уран бүтээл гээд нийт 30 гаруй бүтээлийг дэлгэжээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр алдарт зураачдын баримтат кино, хүүхэд багачуудад зориулсан уран зургийн улсын уралдааны нэвтрүүлгийг толилуулав. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтийн хүртээл болно.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, Урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Монгол Арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, УГЗ зураач Н.Адъяабазар, МУЭ-ийн шагналт, урлаг судлаач О.Сосор, Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын гишүүд, уран бүтээлчид, Аймгийн Нийтийн номын сангийн дарга н.Зоригтбаатар, Зуунмод сумын ЕБ-ийн 5-р дунд сургуулийн захирал Д.Хуягбаатар, ЕБС-ийн зураг хөдөлмөрийн багш нар болон бусад зочид оролцов.

 

Ташрамд дурдахад, тус нүүдлийн үзэсгэлэнг өмнө нь Эрдэнэт, Дархан хотод зохион байгуулсан юм




Холбоотой мэдээ