Ширэн бээлийтнүүдийн УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-02-07 13:13:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XX Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Монгол Улсын боксын аварга шалгаруулах 2023 оны насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.


Тэмцээн энэ сарын 7-10 өдөр үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт нь маргааш 16 цагаас Спортын Төв ордонд болно. Харин шилдэг тулаан 11-12-ны өдрүүдэд болж, аваргаа тодруулна. Тэр аваргуудаас тив дэлхий рүү илгээгдэж, Парисын олимпийн эрхийн төлөө нударга зөрүүлэх нь тодорхой.


Дэлхий нийтийг хамарсан ковидоос үүдэлтэйгээр насанд хүрэгчдийн боксын УАШТ хоёр жил өнжөөд өнгөрсөн онд Монгол Бөхийн өргөөнд болж байсан. МБХ-ны Ерөнхийлөгч. Х.Нямбаатарын урилгаар ширэн бээлийтнүүдийн өлгий Куба улсаас мэргэжлийн дасгалжуулагч авчирсан. 2024 оны Парисын зуны олимп хүртэл  Жилберто Веро манай нударган зодоочдыг дасгалжуулна. Тийм болохоор эцсийн үр дүнг нь харах л үлдлээ.

                                                                                

Холбоотой мэдээ