ОРХОН: Орхон аймгийг 200 сая төгрөгөөр шагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-12 11:12:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Орхон аймгийн ЗДТГ-ыг 200 сая төгрөгөөр шагнажээ.

Уг шагналыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн  бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлт зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга гаргаж байгаад нь зориулж олгосон байна.  

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Орхон аймаг “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр боловсруулж байна.

Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд үүнийг ИТХ-аар батлан хэрэгжүүлэх юм. 


Холбоотой мэдээ