ГОВЬ-АЛТАЙ: Малтай өрхийн тоо 0.2 мянгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-06 12:57:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт малтай өрхийн тоо 11 мянга болж өмнөх оноос 0.2 мянгаар өссөн тухай тус аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.


Малтай өрхийн тоо 11 мянга болж өмнөх оноос өссөн ч малын тоогоор бүлэглэж үзэхэд 1000-аас дээш малтай өрхийн тоо 0.1 мянгаар буурсан байна. Харин 50 хүртэлх малтай өрх 0.1 мянга, 51-200 малтай өрх 0.2 мянгаар нэмэгдсэн байна. 


Тус аймгийн малтай өрхийн тоо 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 0,3 хувиар, үүнээс 1000 болон түүнээс дээш малтай өрхийн тоо 302 өрхөөр буюу 45,6 хувиар буурчээ. Үүнээс үзэхэд жил ирэх тусам цөөн малтай өрхийн тоо нэмэгдэж харин олон малтай өрхийн тоо буурч байгаа аж.

Холбоотой мэдээ