БАЯН-ӨЛГИЙ: Малын тоо 122 мянгаар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-28 16:55:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Орон даяар явуулсан мал тооллогын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймгийн иргэд 2255805 толгой мал тоолуулжээ.


Тоологдсон нийт малын 6127 нь тэмээ, 116745 нь адуу, 186313 нь үхэр, 979228 нь хонь, 967392 нь ямаа байна.


Урьдчилсан дүнгээс харахад малын тоо өмнөх оныхоос 122748 толгойгоор буурсан. Тухайлбал хонь 34571, ямаа 96235 толгойгоор тус тус бага байна.


Харин тэмээ 248, адуу 3405 үхэр 4405 толгойгоор өсжээ. 

Холбоотой мэдээ