ХӨВСГӨЛ: Сургуулийн спорт заалыг насанд хүрэгчид болон албан байгууллага ашиглахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-23 11:58:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхдийн 11 дүгээр чуулган энэ сарын 5-нд болсон. Энэ үеэр сурагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх анги танхим хүрэлцээ муутай байдаг. Ялангуяа сургуулийн спорт заалыг бусдад байнга түрээсэлдэг учраас тоглох газар ч олдохгүй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилсан. Хүүхдүүдийн санал хүсэлтэд тулгуурлан аймгийн Засаг дарга Ш. Идэрбаясгалан сургуулийн спорт заалыг насанд хүрэгчид болон албан байгууллагуудад ашиглахгүй байх шийдвэр гаргалаа.

Тус аймгийн хэмжээнд  спортын ордон 1, заал 44, соёл спортын өргөө 8, хувийн 3 нийт 54  спорт заал үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

 

Холбоотой мэдээ