ДУНДГОВЬ: Улсын төсвийн хөрөнгөөр "Цахим сургалтын танхим"-ын тоног төхөөрөмж нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-22 17:33:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургууль "Цахим сургалтын танхим" байгуулж, нээлтээ хийлээ.  

Тодруулбал, тус сургуульд улсын төсвийн 109,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар танхимд шаардлагатай компьютер, бусад техник хэрэгсэл бүхий тоног төхөөрөмж нийлүүлжээ.

"Цахим сургалтын танхим"-д багш, сурагчид цахим сургалт явуулах, мэдээлэл зүйн хичээл орохоос гадна хүүхэд бүр чөлөөт цагаараа нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Ерөнхий боловсролын Мандал сургууль 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын стандарт, шаардлага хангасан цахим сургалтын хоёр танхим байгуулахаар төлөвлөж, өнөөдөр эхний танхимын үйл ажиллагааг ийнхүү эхэллээ.

 

Холбоотой мэдээ