Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-01 08:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ.


Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.


Мөн "Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийх аж.



Холбоотой мэдээ