ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 40 градус хүйтэн хонолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч Рэнчинлхүмбэд 40 градус хүйтэн хонолоо. Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр өчигдөр 21-31 градус, өнгөрсөн шөнө 29-40 градус, бусад нутгаар шөнөдөө 24-31 градус хүйтэн байв.
Хоногийн хамгийн дулаан нь Чандмань-Өндөрт 15,9 хамгийн хүйтэн
нь Рэнчинлхүмбэд 40 градус хүйтэн
байлаа. Өглөөний 8.00 цагийн байдлаар ихэнх суманд 0-15см цастай байна. Ойрын өдрүүдэд цас орохгүй нийт нутгаар
хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ.