Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-29 08:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн байгуулалтын байнгын хороо "Журам батлах тухай" тогтоолын төсөл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана. Үүнд:


-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан


-Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан


-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан


-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.



Холбоотой мэдээ