БАЯНХОНГОР: Цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-28 11:48:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022.11.28-ны 10.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Жинст, Баянговь, Баянцагаан, Богд суманд 15-20м/с шороон шуургатай байгаа бол Баянхонгор, Эрдэнэцогт, Шаргалжуут, Баян-Овоо, Өлзийт суманд цас орж байна.

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, говийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаашдаа хүйтний эрч эрс чангарахыг УЦУОША-наас мэдээлэв.

Энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Хугацааны турш цас орохгүй, тогтуун байх ч хүйтний эрч чангарна. Салхи ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 5-10м/с. Цаашдаа хүйтний эрч хадгалагдаж, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ