“Дэлхийн цом”-ын АШТ-д хүч үзэх баг тамирчдаа зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Айова муж улсад ирэх 12 дугаар сарын 10-11-нд болох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ий шилдэг таван баг оролцох юм.
Мөн эхний тавд ороогүй
багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн багт АНУ,
Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ орж байгаа бол эмэгтэйчүүдийн Япон,
АНУ, Хятад, Монгол, Украин болон Дэлхийн шигшээ баг багтжээ.
Дэлхийн цомын тэмцээний
шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг уг сангийн 70,
мөнгөн медальт баг 20, гуравт орсон нь 10 хувийг авах юм байна.
Анхны Дэлхийн Цомын аварга
шалгаруулах тэмцээн 1956 онд Станбулд болж байсан бол 1973 оноос жил тутам зохион
байгуулдаг болсон билээ. 1980 оноос сонгомол, 2001 оноос эмэгтэйчүүдийн Дэлхийн
цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон юм.
Манай эрэгтэй баг Дэлхийн
цомд 1975 оны АНУ-ын Толедод мөнгө, 1981 онд хүрэл, 1987 онд Улаанбаатарт
мөнгө, эмэгтэй баг 2013 онд Улаанбаатарт мөнгө, 2015 оны Санкт Петербургийн
цомд хүрэл, 2017 онд Оросын Чебоксарт хүрэл, 2018 онд Такасакид хүрэл медаль тус
тус хүртэж байв.
Монголын чөлөөт бөхийн
холбооноос “Дэлхийн цом”-ын АШТ-д оролцох багаа зарлалаа. Жин тус бүрийн хоёр
шилдэг бөх багтсан тун хүчирхэг баг АНУ-ыг зорих юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо
/ДБНХ/-ны албан ёсны сайтад “Монголын эмэгтэй шигшээ багийн хоёр том од нь 62
кг жингийн 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 53 кг жингийн 2020 оны олимпын
хүрэл медальт Б.Болортуяа нар юм. С.Цэрэнчимэд мөн 2015 оны дэлхийн мөнгө, 2018
оны дэлхийн хүрэл медальт тамирчин бол Б.Болортуяа 2019 оны дэлхийн хүрэл
медальтай. Эрэгтэй багийг дэлхийн мөнгө, хүрэл медальт 125 кг жингийн
М.Лхагвагэрэл тэргүүлнэ. Түүнчлэн 57 кг-д ДАШТ-ий медальт З.Занабазар , 61 кг-д
Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга нар АНУ-д ирнэ” хэмээн онцолжээ.
Монголын шигшээ баг
Эмэгтэй
50 кг
- Д.Отгонжаргал /Otgonjargal DOLGORJAV/
50 кг - Ц.Намуунцэцэг /Namuuntsetseg
TSOGT-OCHIR/
53 кг - Б.Болортуяа /Bolortuya
BAT-OCHIR/
53 кг - Б.Хулан /Khulan
BATKHUYAG/
55 кг - Г.Отгонжаргал /Otgonjargal GANBAATAR/
55 кг - Э.Сумъяа /Sumiya ERDENCHIMEG/
57 кг - Э.Даваачимэг /Davaachimeg
ERKHEMBAYAR/
57 кг - Б.Эрдэнэсувд /Erdenesuvd
BAT-ERDENE/
59 кг - Б.Хонгорзул /Khongorzul
BOLDSAIKHAN/
59 кг - Х.Болортуяа /Bolortuya
KHURELKHUU/
62 кг - С.Цэрэнчимэд /Tserenchimed
SUKHEE/
62 кг - З.Болортунгалаг /Bolortungalag
ZORIGT/
65 кг - Ө.Пүрэвсүрэн /Purevsuren ULIZIISAIKHAN/
65 кг - Б.Шоовдор /Shoovdor
BAATARJAV/
68 кг - Э.Дэлгэрмаа /Delgermaa
ENKHSAIKHAN/
68 кг - Г.Уртнасан /Urtnasan
GAN-OCHIR/
72 кг - Э.Даваанасан
/Davaanasan ENK-AMAR/
72 кг - Б,Сарнай /Sarnai BAYARBAATAR/
76 кг - Г.Ариунжаргал /Ariunjargal
GANBAT/
76 кг - Н.Загардулам /Zagardulam
NAIGALSUREN/
Эрэгтэй
57 кг - З.Занабазар /Zanabazar
ZANDANBUD/
57 кг - Н.Насанбуян /Nasanbuyan
NARMANDAKH/
61 кг - Н.Наранхүү /Narankhuu
NARMANDAKH/
61 кг - А.Мөнх-Эрдэнэ /Munkh-Erdene
ALTANSUVD/
65 кг - Ц.Цогбадрах /Tsogbadrakh
TSEVEENSUREN/
65 кг - Т.Тулга /Tulga
TUMUR-OCHIR/
70 кг - Э.Тэмүүлэн /Temuulen
ENKTUYA/
70 кг - Г.Ханбүргэд /Khanburged
GANKHUYAG/
74 кг - О.Сүлдхүү /Suldkhuu
OLONBAYAR/
74 кг - З.Сумъяабазар Sumiyabazar
ZANDANBUD
79 кг - А.Дөлгөөн /Dulguun
ALTANZUL/
79 кг - Д.Батзул /Batzul
DAMJIN/
86 кг - Б.Бат-Эрдэнэ /Bat-Erdene BYAMBASUREN/
86 кг - М.Цогтгэрэл /Tsogtgerel
MUNKHBAATAR/
92 кг - Г.Ганхуяг /Gankhuyag
GANBAATAR/
92 кг - Б.Бумандорж /Bymandorj
BAT-ERDENE/
97 кг - Д.Оргилох /Orgilokh
DAGVADORJ/
97 кг - Ө.Батзул
/Batzul ULZIISAIKHAN/
125 кг - М.Лхагвагэрэл /Lkhagvagerel
MUNKHTUR/
125 кг - Э.Батмагнай /Batmagnai
ENKHTUVSHIN/