Хөрөнгийн бирж: 2.2 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-21 16:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 4,574,240,363 төгрөгийн арилжаа хийв.


Нийт 54 компанийн 2.2 сая ширхэг хувьцааг 694 сая төгрөгөөр арилжлаа. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжсан үнэт цаасууд:



Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:



Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,375 ширхэг үнэт цаасыг 140.4 сая төгрөгөөр арилжив.


Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 155,266 ширхэг нэгж эрхийг 47,183,284.6 төгрөгөөр арилжлаа.


Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаасыг 15 сая төгрөгөөр арилжив. Багцын арилжаагаар 1,638,025 ширхэг үнэт цаасыг 3,671,084,350 төгрөгөөр арилжлаа.



Өнгөрсөн 7 хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,443,477,083,197 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,266.94 нэгж болж, өмнөх 7 хоногоос 2.28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ