ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-11-14 10:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.


Өнгөрөгч ням гарагийн үдээс хойш Истанбул хотын Бейоглу дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй, жуулчид олноор очдог Истикляль гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн гэмтэж бэртсэн аж.




Холбоотой мэдээ