БУЛГАН: Үр тарианы 39,5 мянга га талбайд уринш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-11 15:47:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ жил нийтдээ 39,5 мянган га талбайд уринш бэлтгэсэн байна. Үүнээс химийн болон хосолмол аргаар 37,5 мянга га талбайн уриншийг боловсруулжээ.

          - Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өндөр ургац авах нэг нөхцөл нь уринш байдаг. Тиймээс ирэх жилийн тариалалтад бэлтгэж, уриншийг чанартай боловсруулахад анхаарч байна. Аймгийн “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрт жил бүр уриншийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусган хэрэгжүүлж, бэлтгэсэн уриншид үр тариа тариалах бодлого баримталж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Холбоотой мэдээ