ГОВЬ-АЛТАЙ: “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-07 15:11:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Уламжлал болон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн энэ амралтын өдрүүдэд Алтай хотноо болж, тэмцээнд Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн баг түрүүллээ.


Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2022” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Улаан загалмайн хороо, Боловсролын газар, Говь-Алтай аймаг дахь даатгалын салбарууд, Авто жолооны сургуулиудтай хамтран зохион байгуулав. Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулиудаас зургаан баг оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг,  авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


-Тэргүүн байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Ган-Эрдэнэ ахлагчтай “Тас-161” баг,

-Дэд байрт Гавьяат багш Ш.Гомбын нэрэмжит 1 сургуулийн Д.Буян-Ундрах ахлагчтай “Шонхорууд” баг, 

-Гутгаар байрт төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит 4 дүгээр сургуулийн Н.Түвшинбаяр ахлагчтай “Хэрэгжүүлэгч” баг, удаах байрт Монгол Улсын баатар Д.Хаянхярваагийн нэрэмжит Тайшир сумын сургуулийн Б.Бүрэнтөгс ахлагчтай “Зохицуулагч” баг тус тус шалгарав.

Харин тэмцээний “Уран зохицуулагч”-аар нэгдүгээр сургуулийн Шонхорууд багийн Д.Буян-Ундрах, Шилдэг багшаар Монгол Улсын баатар Д.Хаянхярваагийн нэрэмжит Тайшир сумын 12 жилийн сургуулийн багш Д, Эрдэнэчимэг, Төрийн хошой шагналт, зохиолч яруу найрагч Ч.Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургуулийн багш Ж.Оюунчимэг нар шалгарсан юм.

Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг.


Холбоотой мэдээ