СҮХБААТАР: 30 га талбайд ойн зурвас байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-27 15:35:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-ын захиалгаар Дарьганга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 га талбайд ойжуулалт хийх ажлыг эхлүүлээд байна. 57 сая төгрөгөөр ойн төгөл бүхий газар болон сумын төвд нийт 26 мянган ширхэг мод тарина.

Мөн Баруун-Урт суманд улсын төсвийн 112,5 сая төгрөгийн хөрөнгөөр 10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ. Баруун-Урт суманд авто зам дагуу нийт 10 мянга гаруй улиас мод тарьж ургуулах юм.

БОАЖЯ-наас зарласан уг хоёр ажлын гүйцэтгэгчээр Сүхбаатар ойжуулалт сум дундын ойн анги шалгарсан бөгөөд тарьсан модоо гурван жилийн хугацаанд хариуцан усалгаа, арчилгааг хийж, 75 хувиас дээш ургалттайгаар сум орон нутагт хүлээлгэн өгнө гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.               

                                       

Холбоотой мэдээ