Буудлага спортын ДАШТ-ий нэг төрөлд Монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-26 08:24:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын ДАШТ-ий 25 метрийн Center Fire Pistol төрөлд цэцээ сорьсон ОУХМ Ц.Мөнхзул алтан медаль, ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль, ОУХМ Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ.

 

Буудлага спортын түүхэнд нэг төрөлд /25 метрийн том калибрийн гар бууны дасгал/ Монголын тамирчид эхний 3 байр эзэлсэн нь түүхэн үйл явдал болж байна.

 

Египет улсын Каир хотноо зохион байгуулж буй 53 дахь удаагийн буудлага спортын ДАШТ-д Монголоос 15 тамирчин , 2  дасгалжуулагчийн  бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. 







Холбоотой мэдээ